Манай Монбрит клуб нь ИБУИНХУ -д сурч, ажиллаж, оршин суугаа сагсан бөмбөг болон спортод дуртай элэгтэй хэсэг найз нөхдүүд нийлж 2017 онд үүсгэн байгуулсан билээ.
Бидний зорилго ИБУИНХУ -д ажиллаж,амьдарч буй Монголчуудыг спортоор ойртон нөхөрлүүлэx, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлж хүүхэд залуучуудыг спортод дуртай эрүүл чийрэг бие бялдартай болгох улмаар амжилттай оролцсон баг болон тамирчдыг Европын улсуудад уламжлал болон зохиогдог Монголчуудын аварга шалгаруулах уламжлалт тэмцээнд оролцуулахад зорилго оршино.

Бидний гол зорилго:

Насанд хүрэгчид болон ялангуяа хүүхэд залуучуудыг ойртон нөхөрлөх эвлэлдэн нэгтгэхэд зорилго оршино.

Тийм ч үүднээс бид тогтмол долоо хоног бүрийн Бямба болон Ням гаригуудад заал тогтмол авч хүүхэд залуучууд болон насанд хүргэгчдийг дасгал хөдөлгөөн хийх сагсан бөмбөг тоглох боломжоор хангаж байна. Мөн жил болгоны намар буюу 9 сард “MONBRIT OPEN “ тэмцээн тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Бидний уриа:

Их Спорт- Авхаалж Самбаа-Эв нэгдэл-Эрч Хүч

Цаашид бид зөвхөн Монголчууд гэлтгүй эрүүл биед саруул ухаан оршино гэдэг утгаар хөдөлгөөний дутагдалтай хүн бүрийн эрүүл саруул бие бялдартай болгоход анхаарч л танхимын сургалт зохион байгуулж мэдлэг мэдээлэл өгөх зорилготой ажиллаж байна.